Н.Алтанхуяг: Одоо нэг шоу л хийх гэж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын тайланг танилцуулах ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.
Н.Алтанхуяг: Одоо нэг шоу л хийх гэж байна
dnn.mn

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

- Олон нийтийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу парламент хуулийнхаа зарчмаар энэ сонсголыг явуулах ёстой. Хяналт, шалгалтын тайланг танилцуулах ажлаа удирдлагууд нь өөрсдөө ирж хий. Монгол банкны Ерөнхийлөгч, Ерөнхий аудитор ирэх ёстой. Мөн Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нар өөрсдийн биеэр ирж байж энэ сонсгол зарчмынхаа дагуу явагдана.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- МАН, АН-ын дарга нарыг, үе үеийн ерөнхий сайд нарыг дуудах хэрэгтэй. Хамгийн их зээл авсан Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарыг дууд.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Нэг удаагийн шоугаар Хөгжлийн банкны асуудал шийдэгдэхгүй. Сонсголд оролцох зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүнд үе үеийн Ерөнхий сайд нар, Хөгжлийн банкны гол албан тушаалтнууд, холбогдох хуулийн өөрчлөлтүүд гээд олон чухал хүмүүс, баримтууд хэрэгтэй. Одоо бол шоу л хийх гэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

- Нээлттэй сонсголд бүх талын оролцоо нээлттэй байх ёстой. 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн ихэнх нь Төрийн өмчит компанид хамаатай. Тэндээс удирдлагуудыг энэ сонсголд заавал оролцуулах ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

- Хэвлэлийнхэн эхлүүлсэн асуудлаа цааш нь сайн үргэлжлүүлээрэй. Бид сөрөг хүчин байхдаа 2015 онд Хөгжлийн банкны асуудлыг шалгуулах гэж оролдоод өөрсдөө шалгуулаад дууссан юм. Энэ сонсголыг үр дүнтэй, шуурхай явуулах хэрэгтэй.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлт 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 14-ний хооронд нийт 104.4 тэрбумд хүрээд байна.

Шууд үзэх:

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn