Ч.Өнөрбаяр: Төрийн өндөр албан тушаалтай 200 гаруй хүнд хариуцлага тооцдог хууль алга

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийж цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Ч.Өнөрбаяр: Төрийн өндөр албан тушаалтай 200 гаруй хүнд хариуцлага тооцдог хууль алга

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ч.Отгочулуу, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Төрийг илүү хариуцлагатай болгохын тулд хуультай болгох талаар идэвхтэй ажиллана. Тэтгэвэр тэтгэмж нэмэх нь халамж биш, цаашид нэмэх ёстой. Монголд төрийн өндөр албан тушаалтай 200 гаруй хүн байдаг. Тэдэнд хариуцлага тооцох хууль Монголд алга. Ийм хариуцлагын тогтолцоог бий болгох хуулийн төсөл манай намд бэлэн бий. Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн бариулна. Өнгөрсөн УИХ-ын намрын чуулганаар бие даасан 16 хууль л баталсан. Үүнд нь хариуцлагын нэг ч хууль байхгүй. Тэгэхээр хууль тогтоогчдыг үр бүтээлтэй ажиллахыг шахаж шаардаж ажиллах болно. Ардчилсан нам хаврын чуулганаар хүний эрх хамгаалах, эдийн засгийг чадавхжуулах, төрийг хариуцлагатай байлгах гурван чиглэлээр түлхүү ажиллана. Гэхдээ хүний эрхийг хамгаалах талаар хэнтэй ч наймаалцахгүй” гэв.

Тус намын дэд дарга Ч.Отгочулуу эдийн засагчийн хувиар тооцоо гаргаж энэ онд төсөвт тусгасан үр ашиггүй зардлыг хэмнэх, төр хэрэгцээгүй объектуудыг зарах, түрээслэх замаар олон их наяд төгрөгийг суллаж насаараа зүтгэсэн ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломж байгааг онцлов.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn