Г.Тэмүүлэн: Төрийн хэмнэлтийн хууль бол хамгийн поп нь

Улсын Их Хурлын чуулганаар энэ оны төсвийн тодотголыг дагалдан Засгийн газраас өргөн барьсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Г.Тэмүүлэн: Төрийн хэмнэлтийн хууль бол хамгийн поп нь

Хуралдаанд оролцсон гишүүдийн 51% хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжив. Тодруулбал, олон гишүүн энэ төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн хэмнэлтийн тухай хууль бодлогын томоохон шинэчлэл байх ёстой ч нийгэмд таалагдах гэсэн аахар зүйл. Хууль хуулийн дотроос хамгийн поп нь энэ. Хэн нь ийм уянгын халилтай зүйл оруулж ирдэг юм бэ. Төрийн албан хаагчид хэзээ ч авч байгаагүй зүйлийг авдаг мэтээр худал бичиж, ингэж доромжилж болохгүй. Хэзээ ч бизнес ангиллаар гадаад руу нисэж, хэзээ ээлжийн амралтаараа нутагтаа очихдоо замын зардлаа даалгаж байсан юм бэ, гар утасны зардлаа хэзээ төлүүлж байсан юм бэ. Байхгүй зүйлийг яагаад бий болгож байгаа юм бэ. Энэ нь төсвийн тухай хуулиар хориотой. Хэрэв зардлаа даалгасан, утасны төлбөрөө төлүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэв.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Төрийн албаны тухай хуулийн 59.1.6-д тодорхой заалт байгааг уншиж өгөв. Энэ хуулийн 59 дүгээр зүйлд төрийн албан хаагчдад зориулсан нөхөн төлбөрүүдийг зааж өгсөн байна. Мөн төрийн өмчит компаниудын захирлууд гадаад руу бизнес ангиллаар, илүү үнэтэй тасалбараар нисдэг, тэдний гар утасны хэрэглээний төлбөрийг тухайн компани нь төлдөг гэж Ж.Ганбат онцлов.

Төрийн албаны тухай шинэчилсэн найруулга:

59 дүгээр зүйл.Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр:

59.1.Төрийн албан хаагчид дараах нөхөх төлбөрийг олгоно:

59.1.1.албан томилолтын зардлыг;

59.1.2.албан ажлын хэрэгцээнд хувийн унаа хэрэглэсэн тохиолдолд батлагдсан нормативын дагуу гарсан зардлыг;

59.1.З.гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор ажиллахаар томилогдсон албан хаагчид тээврийн хэрэгсэл, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүмүүст тээврийн хэрэгсэл, ачаа тээшний зардлыг;

59.1.4.төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгож, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

59.1.5.төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхад бие махбодод нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөгжлийн бэрхшээлтэй болж, хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлын тодорхой хэсгийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн. 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу санхүүжүүлэх, зөрүүг улсын төсвөөс нөхөн олгож, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

59.1.6.ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгох;

59.1.7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;

59.1.8.хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn