"Ипотек"-ийн асуудлаар

Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг болон банкны төлөөлөлтэй уулзаж байна.
"Ипотек"-ийн асуудлаар

Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг болон банкны төлөөлөлтэй уулзаж байна.

Хаан банкны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар:

- Хаан банк 2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. 116.8 тэрбум төгрөгийг Монголбанкнаас аваад өөрсдөө 76.1 тэрбум төгрөг нэмээд зээл олгосон. Энэ үед эх үүсвэр сайн байсан учир оочир дараалал буурсан.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар:

- Зээлийн олголт хэвийн явагдаж байна. Эхний гурван сарын байдлаар 8.5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн эх үүсвэрийн 40% нь манай банкнаас үлдсэн 60% нь Монголбанкнаас гарч байгаа юм.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Банзрагч:

- Бодлогын хүү өссөн учраас ипотекийн зээл алдагдалтай явж байгаа.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр:

- Төрийн банк 155.6 тэрбум төгрөгийн зээл олгосон ба уг зээлийн мөнгөний эх үүсвэрийн 60%-ийг Монголбанк, 40%-ийг өөрсдөө гаргасан.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь ипотекийн салбарт бизнесээ түлхүү явуулж байна. Энэ жил хоёр их наядын хөтөлбөрөөс 700 тэрбумыг гаргаж 10 мянган айлын орон сууцны асуудлыг шийднэ гэж төлөвлөсөн боловч өнөөдрийн байдлаар 2,000 орчим зээлдэгчийн асуудлыг шийдсэн.

Монголбанкны Газрын захирал А.Энхжин:

- Он гарснаас одоог хүртэл 170 орчим тэрбумын зээл гарсан. Манай хуваарилсан мөнгөөр зээл олгогдож чадахгүй байгаа. Энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн зээл олгох зорилттой ажиллаж байна.

Монголын Ипотекийн Корпорацын гүйцэтгэх захирал Б.Гантулга:

- Зээл олгох процесст МИК-ийн оролцоо байхгүй. Бид хөтөлбөрийн хүрээнд банкнуудын орон сууцны санхүүжилт, хоёрдогч зах зээлийн хүрээнд ажилладаг. Тухайлбал, арилжааны банкнуудын Монголбанканд зээлээ эргүүлэн төлөх боломжийг бүрдүүлдэг гэсэн үг.

Шадар сайд С.Амарсайхан:

- Засгийн газрын бодлогыг иргэдэд хүртээмжтэй хүргэх ёстой. Бизнес мэдээж ашгийн төлөө ажилладаг, ашигтай байж болно. Гэтэл иргэдэд ирэх ачаа улам нэмэгддэг, энэ зээл хүртээмжтэй байж чаддаггүй асуудлууд үүсээд байна. 2014-2018 хооронд хийгдсэн аудитын тайлангаас харахад 2018 онд МИК 8%-ийн зээлийн хүүгээс 740 орчим тэрбумыг орлого гэж авсан байдаг. МИК 260 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр орлоготой ажилласан. Иргэд сард 800 мянган төгрөг байрны төлбөртөө өгөхөд 320 мянга орчмыг нь МИК авч байна. Тиймээс та нар орлогогүй, оролцоогүй гэж ярих нь ёс зүйгүй үйлдэл гэв.

Шууд үзэх:

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn