
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 12:30 цагт Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Нэр дэвшигч Б.Баяраа, Х.Буянжаргал, Р.Сансармаа нарын мэдээлэлтэй холбоос дээр дарж танилцах боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Нэр дэвшигч Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нарын мэдээлэлтэй холбоос дээр дарж танилцах боломжтой.
Эх сурвалж: parliament.mn