
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Бид дотоодын банкнуудын лоббиг давдаггүй байж чөлөөт бүс байгуулаад, зохистой зарчмаар нь ажиллуулж чадахгүй. Энэ бол улс дотор улс байгуулж байгаатай ижил түвшний зүйл. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэ мэт асуудалд илүү нухацтай, мэргэжлийн хандах ёстой.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Чөлөөт бүс байгуулж чадах эсэхэд зовниж байна. Санхүүжилт нь төсвөөс хийгдэх үү, концессоор явагдах уу гэдэг ойлгомжгүй бас бүрхэг. Тиймээс санхүүгийн орчин, нөхцөлийг эхлээд бүрдүүлэх, олон улсын туршлагад нийцүүлэх нь чухал.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Чөлөөт бүс байгуулах хууль батлагдсанаас хойш 7 жил өнгөрчээ. Тиймээс чөлөөт бүс байгуулахаасаа өмнө хууль эрхзүйн орчныг нь орчин цагийн технологийн дэвшил, өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэх нь зүйтэй биш үү. Түүнчлэн Хөшигийн хөндийн газрын эзэмшлийн асуудлыг тодорхойлох шаардлагатай байна.
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 4 дүгээр сард хэлэлцэх хуулийн төслүүд
Шууд үзэх: