Хөгжлийн банкны ерөнхий хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна

Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудаст байрлуулах юм.
Хөгжлийн банкны ерөнхий хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар зарлаад байгаа билээ. Сонсгол 3 дугаар сарын 29-нд 09:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох юм.

Сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож болох бөгөөд урьдчилан бүртгүүлж байгаа юм. Бүртгэл нь өнөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний 17:30 цаг хүртэл үргэлжлээд хаагдах аж. Иймд ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт албан бичгээр өгөх юм байна. Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын цахим хуудаст байрлуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээллээ 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлт 3 дугаар сарын 14-ний байдлаар нийт 104,420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөг болжээ. Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 26,218,305,795 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 61,597,484,474 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,605,052,024 төгрөг төлөгдөөд байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn