Б.Баттөмөр: Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчлөх дүгнэлтэд хүрсэн

Тус банкнаас олгосон зээлийн зориулалт, чанаргүй, сайн зээл зэргийг шалгаж дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийв.
Б.Баттөмөр: Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчлөх дүгнэлтэд хүрсэн

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, гишүүдэд Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж буй.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр эхний дүгнэлтийн талаар мэдээлэл хийсэн бол ирэх 3 дугаар сарын 1-нд эцсийн дүгнэлтээ гаргах юм байна. Ингээд 3 дугаар сарын 15-нд нээх УИХ-ын хаврын чуулганд дүгнэлтээ танилцуулна гэж ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэв. Тэрээр шалгалтын дүнд 2011 онд баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчлөх шаардлагатай нь тодорхой байна гэж онцлов. Зээл авч буй хүнээс илүүтэй зээл олгож буй үйл явцад олон алдаа бий, арилжааны бусад банк 6 шаардлага тавьж зээл олгодог бол Хөгжлийн банк 3 шаардлагатай байдаг аж. Тус банктай холбоотой хууль хяналтын байгууллагуудаар АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт 3, Дүүргийн цагдаагийн газарт 2, шүүхэд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 8, хяналтын шатанд 6 хэрэг шалгагдаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа холбогдох байнгын хороо хуралдаад хөгжлийн банкны зээл олголтын талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn