Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг барихад 100 сая ам.доллар зарцуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг барихад 100 сая ам.доллар зарцуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төв талбайд болсон жагсаалд оролцогчдын нэгтгэж тавьсан 15 шаардлагыг хэлэлцлээ. Мөн 200 гаруй шаардлага бичгээр ирснээс 74% нь үнийн өсөлт, 15% нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12% нь шударга бус байдал, авлигыг эсэргүүцсэн, 10% нь цалин тэтгэвэртэй холбоотой байна.

Засгийн газрын зүгээс энд дурдагдсан 60 гаруй асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Бусад нь дунд хугацаанд хууль, эрхзүйн хөтөлбөрөөр шийдэх боломжтой учир Засгийн газар үе шаттайгаар хамгийн их давтагдсан асуудлаас эхлэн шийдвэрлэнэ.

Үнийн өсөлттэй холбоотой арга хэмжээ

Бараа бүтээгдэхүүний хомсдол, ачаа тээврийн асуудал үүссэнээс болж үнийн өсөлт үүссэн. Тиймээс бид гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлттэй тэмцэх хуулийг УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр батлагдсан энэхүү хуулиар шатахуун импортлогчдод валютын хөнгөлөлт олгох болон бусад эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Энэхүү хуулийн хэрэгжилтэд 100 орчим сая ам.доллар зарцуулна гэв.

Шууд үзэх:

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn