Засгийн газар: УБ-Дарханы замд Зэвсэгт хүчний жанжин штабыг дайчилна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газар: УБ-Дарханы замд Зэвсэгт хүчний жанжин штабыг дайчилна
@ Dnn.mn

Засгийн газрын зүгээс олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах тухай шийдвэрүүдээ танилцуулж байна. Маргааш Ерөнхий сайд хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийн төлөөлөлтэй уулзахаар болсон байна.

Түүнчлэн Улаанбаатар-Дарханы автозамын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэлээ. Уг ажлыг таван багц ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас хүч нэмэгдүүлэн ажиллахаар болжээ. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд замын ажлыг гүйцэтгэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангахыг үүрэг болгосон аж.

Мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэхээр болжээ.

Шууд үзэх:

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn