Засгийн газар: Самурай бондын төлбөрийг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн төлбөрөөр хийнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газар: Самурай бондын төлбөрийг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн төлбөрөөр хийнэ

Сангийн сайд Б.Жавхлан:

- Засгийн газар өнөөдөр Хөгжлийн банкны өр барагдуулалтын явц, төлөлтийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Одоогийн байдлаар 165 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна. Монголбанкнаас 2019 онд Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар 812 тэрбум төгрөгийн алдагдлын сан байгуулах акт тавьсан. Гэвч хэрэгжээгүй. Тус банкны хяналт шалгалтын дүнгүүд зөрүүтэй байдаг. Тиймээс чанаргүй зээлүүдийг төлүүлэх зайлшгүй хэрэгцээ гарсан.

Мөн ирэх 2023 онд төлөх ёстой Засгийн газрын баталгаатай хоёр бонд бий. Одоогийн ханшаар 1.8 их наяд төгрөгийн дүнтэй бондыг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүссэн учраас чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд Засгийн газар шуурхай орсон. 12 дугаар сарын 31-нд олон улсын аудитын байгууллагаар баталгаажуулна. Ингэж байж бондын төлөлт асуудалгүй шийдэгдэнэ гэв.

Шууд үзэх:

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn