Төрөөс согтууруулах ундаатай холбоотой цогц бодлого хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан байна.
Төрөөс согтууруулах ундаатай холбоотой цогц бодлого хэрэгжүүлнэ

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарим мэдээллийг хүргэлээ.

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Монгол Улс нэг хүнд ногдох согтууруулах ундааны түвшин, хувь хэмжээгээрээ өндөр байгаа нь сүүлийн үеийн судалгаагаар нотлогдож байна. Тодруулбал, манай улсад нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литр, үүн дотор спиртийн ногдох хэмжээ 12 литр байгаа нь бусад улс оронтой харьцуулахад хэд дахин их байгааг илтгэж байна. Мөн манай улс архины шалтгаант нас баралтын түвшнээрээ дэлхийд тэргүүлж байгаа. Жил ирэх тусам архины хэрэглээ нэмэгдсээр байгааг судалгааны дүнгээр харж болно. Архины хэрэглээг зохист түвшинд барих төрөл бүрийн аргыг дэлхийн улс орнууд хэрэгжүүлдэг. Тиймээс Монгол Улс цаашид архи, согтууруулах ундаатай холбоотой цогц бодлогыг явуулахаар төлөвлөж байна” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Архи согтууруулах ундаатай холбоотой цогц бодлогыг хэрэгжүүлэх цаашид согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан” гэдгийг онцолсон юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn