Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхээ хууль ёсны дагуу эдлэх хүртлээ өлсгөлөн зарлана

Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар мэдээлэл хийж байна.
Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхээ хууль ёсны дагуу эдлэх хүртлээ өлсгөлөн зарлана

Түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам “Э.Бат-Үүл нь хуулийн дагуу нэгэнт ял эдэлж байгаа учраас хэвлэн нийтлэх, захидал харилцаагаар харилцах эрх зүйн үндэс байхгүй гэх мэдээлэл олон нийтийн дунд явж байгаа. Түүний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Мөн Э.Бат-Үүлийн хувьд хорих 429 дүгээр ангид хоригдож эхэлсэн цагаас эхлээд хэвлэн нийтлэх, захидлаар харилцах эрхийг нь хязгаарлаж эхэлсэн. Тиймээс тэрээр хүний жам ёсны эрхээ эдлэхийг хүсэж өлсгөлөн зарлахаар шийдсэн” гэдгийг хэллээ.

Тэрээр эдгээр хууль ёсны эрхээ эдлэх хүртлээ өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийлсэн байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn