Ардчилсан нам: МАН хариуцлагаас бултах чиглэлд л сайн ажиллаж байна

Ардчилсан намаас мэдээлэл хүргэж байна.
Ардчилсан нам: МАН хариуцлагаас бултах чиглэлд л сайн ажиллаж байна

Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар:

-Ардчилсан нам өнөөгийн нийгэм, эдийн засгийн талаар байр сууриа илэрхийлж, нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулж байна. Улсын Их Хурал 86%-ийн дэмжлэгтэйгээр төсвийн тодотголыг баталсан. Ийм өндөр дэмжлэгтэй тодотгол сайн хийгдсэн байх учиртай. Мөн олон улсын байгууллагууд өөрсдийн ажиглалт дүгнэлтийг багтаасан тайланг нийтэлжээ.

Эдийн засаг өнөөдөр ямар байна вэ?

Олон Улсын Валютын Сангийн тайлагнасаар эдийн засгийн өсөлт 7% байна гэж тооцож байсан ч 1%-д хүрч буурсан байна. Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд эрчим хүчний шок, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үзэгдэл эдийн засагт урт хугацаанд нөлөөлөх төлөвтэй байна.

Монгол Ардын нам сүүлийн хоёр шатны сонгуульд 100% ялалт байгуулсан. Энэ хүчин ажиллаад 6 жил болж байна. Ковид, дайн гээд онцгой цаг үе тохиож байгаа боловч мөрийн хөтөлбөр нь хэрэгжих л ёстой. Зөвхөн халамжийн бодлого л хавтгайрч байна. Дэлхийд онцгой гэмээр халамжийн бодлого хэрэгжүүлдэг нам монголыг удирдаж байна. Үр дүн нь энэ. МАН-ын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа амьдралд нийцэхгүй. Харин хариуцлагаас бултах чиглэлд л сайн ажиллаж байна гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn