Хөгжлийн банкны асуудлаар сонсгол хийх товыг тогтооно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий сонсгол хийх тов зарлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хөгжлийн банкны асуудлаар сонсгол хийх товыг тогтооно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий сонсгол хийх тов зарлах юм байна. Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой 2016 оноос хийсэн шалгалтын материалыг Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанд танилцуулсан. Энэ нь 130 хуудас бүхий дүгнэлт бий. Засгийн газар тогтоол гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн нууцлалгүй түгээхээр болсон юм.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгээс өгсөн мэдээллээр 2012 оноос эхлээд 2021 оныг хүртэл 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй байна. Тодруулбал, 2012 оноос эхлээд 7.4 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 3.2 нь чанаргүй болсон гэсэн үг. Харин нийт зээлийн 31% буюу 1.2 их наяд төгрөгийн зээлийг чанартай гэж үзсэн. 55.6% буюу 1.8 их наяд төгрөгийн 28 зээл чанаргүй, 15 зээл буюу 209 сая төгрөгийн зээл анхаарал хандуулах зээлд хамрагдаад байгаа юм.

Харин Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийнхээ талаар 2 хоногийн өмнө өгсөн мэдээллээр нийт 78,824,445,439 /далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг төлөгджээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn