Нэг АН нь баяр тэмдэглэж, нөгөөх нь даргаа батламжлав

Монголын өнөөгийн нөхцөл байдалд дүн тавьж, хяналтаа хэрэгжүүлэх үүрэгтэй сөрөг хүчин 2 талцсаар байна.
Нэг АН нь баяр тэмдэглэж, нөгөөх нь даргаа батламжлав

Монголын төр хэр чадамжтай ажиллаж байна вэ, эдийн засагт ямар аюул учрав, эрх баригчид бодит байдлыг оновчтой олж харж чадаж байна уу, улс орон хүнд байдлаас гарах арга замаа олов уу, тэр нь зөв үү гэдэгт хяналт тавих үүрэгтэй сөрөг хүчин болох Ардчилсан нам ямар ч чадамжгүй болсоор удаж байна. Засгийн газарт, парламентад, эрх баригчдад зөвхөн ард түмэн хяналт тавьж, сөрөг хүчний орон зайг нөхөж байна гэхэд хилсдэхгүй. УИХ дахь намын бүлэг нь ч хуралдахгүй, гишүүд нь талцсан, үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрсэн юм. Тэгвэл АН-ын 2 хувилбарын нэг нь 32 жилийн ойн баяраа өнөөдөр тэмдэглэсэн бол нөгөөх нь шинэ даргаа батламжилж, ээлжит бус их хурлаа хийв.

О.Цогтгэрэлийн АН шинэ даргаа батламжлав

Ардчилсан намын нэг тамга нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд бий гэдэг. Түүний нам нь шинэ даргын сонгуулиа хийж, ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын даргаар өнөөдөр батламжлав. Энэ хуралд оролцогчоор 21 аймаг, 9 дүүргээс тус намын 1,348 төлөөлөгч нийслэлд цугласан байна.

С.Эрдэнийн АН ойгоо тэмдэглэв

Ардчилсан намын өөр нэг тамга нь С.Эрдэнэд байгаа юм. Түүний даргалдаг АН өнөөдөр ойн баяраа тэмдэглэв. Өнөөдрөөс 32 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсад олон намын тогтолцоо бий болж Ардчилсан нам байгуулагдсан гэсэн түүх бий.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn