О.Баасанхүү: Ерөнхий сайд болон Тагнуулын байгууллага нь Тататунга хийгээд байна

Ардчилсан нам Тагнуулын байгууллагын хийсэн мэдэгдэлтэй холбоотой мэдээлэл хийж байна.
О.Баасанхүү: Ерөнхий сайд болон Тагнуулын байгууллага нь Тататунга хийгээд байна

О.Баасанхүү: Ерөнхий сайд болон Тагнуулын байгууллага нь Тататунга хийгээд байна. Бүх мэдээллийг ил тод нээлттэй мэдээлэх ёстой. Бүрхэг, айдас төрүүлэх маягаар мэдээлэл хиймээргүй байна. Ерөнхий сайдын мэдэгдлийг харвал сөрөг хүчинд байдаг хэдэн эмэгтэй гишүүдийн нэрийг дурдаад байгаа нь зохимжгүй санагдаж байна. Хэрэв тийм зөрчил байгаа бол ил тод баримттай нь мэдээл. Нямдорж ах шигээ цаг нь болохоор мэдээлнэ, би айхгүй байна гэдэг байдлаар олон нийтийг төөрөгдүүлмээргүй байна.

Ч.Өнөрбаяр: Тагнуулын байгууллага улс төрийн тоглоомын дагуу ийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээгүй байх. Том зургаар бол энэ бүх үйл ажиллагаагаа гаднын бохир технологи. Монгол дотроо ингэж тэмцэлддэггүй. Парламент соёлыг үгүй хийх нэг гаднын явуулга гэж харж байна.

Х.Баттулга 93%-аар ялдаг ардчилсан сонгууль байдаггүй юм.Зарим дарангуйлагч нар энэ тооноос ичдэг шүү дээ. Намайг 72%-аас битгий дээш гаргаж ялуулаарай гэж. Өөрөө өөртэйгөө өрсөлдөөд ялдаг сонгууль гэж байхгүй.

А.Цэрэнбат: Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) Ардчилсан намын баярыг хулгайллаа. Бидний 4 сарын өмнө захиалгаа өгсөн Монгол бөхийн барилдааныг цуцалж, нөгөө талд орж өндөр бооцоотой бөхийн барилдаан зохион байгуулах болжээ. МҮБХ-нд энэхүү хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардсан мэдэгдлийг хүргүүлэх болно.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn