Ч.Өнөрбаяр: Монгол Улс хариуцлагагүй улс боллоо

АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйлдлийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар мэдээлэл хийв.
Ч.Өнөрбаяр: Монгол Улс хариуцлагагүй улс боллоо

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Энэ үйл явцыг хүлээтэй, анхааралтай ажиглаж байна. Хэдийгээр хууль бусаар намын даргын сунгааг зарлан явуулж байгаа ч намын гишүүдэд нэг тэрбум төгрөг тараах үйл явцад нь саад болоод яах вэ гэсэн байдлаар бидний зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлээгүй байна. Гэхдээ аливаа зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Улсын Дээд шүүхийн тогтоол шийдвэрээр энэ нам даргатай эсвэл даргагүй гэж ярих нь зохимжтой юм. Улсын Дээд шүүх намын дотоод асуудалд оролцохгүй гэж тусгасан байгаа. Тиймээс Улсын Дээд шүүхийн шийдвэр, хууль дүрмээ л баримтлах ёстой. Намын 13 дугаар их хурал хуралдаад дүрэмдээ өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой Улсын дээд шүүхээс шийдвэр хүлээж байна” гэлээ.

Харин улс орны эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотой асуудлаар тус намын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын мөрийн хөтөлбөр 74 хувьтай хэрэгжиж байгаа гэж ярьсан. Үнэхээр ийм өндөр хувьтай хэрэгжиж байгаа бол өнөөдөр валют 3,000 хүрэхгүй, иргэдийн орлого өндөр байх байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Ц.Нямдорж сайд шоронг сайн барьж чадна, хүнийг шоронд хийж чаддаг. Харин улс орны эдийн засаг болон иргэдээ ажилтай орлоготой байлгах асуудлыг мэддэггүй юм байна. Энэ хүнээр Засгийн газрын гал тогоогоо бариулах юм бол Л.Оюун-Эрдэнийн засгийн газар явахгүй. Валютын нөөцийн асуудалд хариуцлагагүй хандсан. Долоо хоногийн дотор сая гаруй доллар хилээр гарсан мэдээлэл байна. Энэ нөөцийг нэмэгдүүлэх нь Монголбанкны үүрэг байдаг. Гэтэл валютын нөөц тэрбумаар багассан гээд салбарын сайд асан хүн ярьж байна. Энэ мэтчилэн Монгол Улс хариуцлагагүй улс болж байна” гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn