С.Эрдэнэ: Ардчилсан намд нөгөө тал гэж байхгүй

Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийж тус намын даргын сонгууль зарласан нь хуурамч гэж мэдэгдлээ.
С.Эрдэнэ: Ардчилсан намд нөгөө тал гэж байхгүй

Монголын улс төрийн 2 том намын нэг болох Ардчилсан нам 2 тамгатай, 2 даргатай гэх зэргээр учир зүйгээ ололцохгүй явсаар нэлээд хугацаа өнгөрлөө. Тус намын албан ёсны дарга гэх С.Эрдэнэ мэдээлэл хийв. Ардчилсан намын даргын сонгуулийг зарлаж, дэнчин нь 500 сая төгрөг хэмээгээд зарим нэр дэвшигч тодорч дэнчингээ тушаажээ. Тэгвэл Ардчилсан намын даргын сонгууль хуурамч гэдгийг С.Эрдэнэ мэдэгдэв. Мөн Ардчилсан намын өөр нэг дарга гэх УИХ-ын гишүүн Ц.Туваан болон гишүүн Ж.Батсуурь нарыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн гэдгээ С.Эрдэнэ хэллээ. Мөн тэрээр Орос, Украины асуудалд турхирч буй Монголын талын хүмүүс тодорхой байна, цаг нь ирэхээр тодрох болно гэв. Улс төр, намын энэхүү тэмцэл цаашид зогсохгүй бол ширүүн тэмцэлд шилжихэд бэлэн байгаа гэж мэдээлэв. Тус намын нөгөө дарга, нөгөө тамга, нөгөө тал гэж байхгүй гэдгийг Ардчилсан намын албан ёсны тамганы эзэн гэх С.Эрдэнэ мэдэгдэв.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлж, монголчууд тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгээ дахин илэрхийлэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn