З.Мэндсайхан: БНХАУ руу экспортлох эрх бүхий 15 ААН байна

Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан мах БНХАУ руу экспортлох эрх бүхий 15 ААН байгаагаас 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай.
З.Мэндсайхан: БНХАУ руу экспортлох эрх бүхий 15 ААН байна
B.Chadraabal

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Монголд мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулах тусгайлсан стандартууд байгаа ч мөрдөгдөхгүй хаягдсан олон стандарт байна. Үүнийг нэгдсэн байдлаар зохицуулж байгаа. Цаашдаа нийтийн хоол, сургууль цэцэрлэгийн үдийн хоол гээд монгол хүний хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн бүгд гарал үүсэлтэй, эрүүл ахуйн баталгаатай, задгай худалдаа хүртэл байхгүй болно. Энэ бол маш том стандарт. Энэ стандартыг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс улс даяар мөрдүүлнэ. Манай яам он дуустал бэлтгэл ажлыг бүрэн хангаж, хувийн хэвшил, ААН-үүдтэйгээ хамтарч ажиллана.

Монгол Улсаас дулааны аргаар боловсруулсан мах БНХАУ руу экспортлох эрх бүхий 15 ААН байгаагаас 11 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Дөрөв нь дотоодын ААН. Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулалтын хуулийн дагуу бизнес эрхлэх эрх нь чөлөөтэй. Гагцхүү Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, түүнд тавигдах шаардлага, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой” гэсэн юм.

Эх сурвалж: Засгийн газар

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn