Б.Мөнхбаатар: “Шинэ Зуунмод” хотын дэд бүтцийн зураг, төлөвлөлтийн төсөв 500 тэрбум байна

Засгийн газар “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Б.Мөнхбаатар: “Шинэ Зуунмод” хотын дэд бүтцийн зураг, төлөвлөлтийн төсөв 500 тэрбум байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Ээлжит хуралдаанаар

• “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоол,

• Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ,

• Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,

• Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц,

• Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг худалдаалахтай холбогдуулан авах зарим арга хэмжээ,

• Цагаан суваргын зэс-молибденийн төслийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Хөшигийн хөндийд баригдах “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд баригдах хотын бүтээн байгуулалтыг үе үеийн Засгийн газар судалж ирсэн. Тухайлбал, 2019 оны 1 дүгээр сарын 19-нд Шинэ нисэх онгоцны буудлыг дагаж шинэ хот байгуулах төслийг баталж байсан. 2020 онд УИХ-аас Шинэ Зуунмод Майдар гэсэн нэртэй орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэсэн шийдвэр гаргасан. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Шинэ Зуунмод” хот байгуулах шийдвэр гаргаж, ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Ерөнхий төлөвлөлттэй холбоотой хэсэгчилсэн төлөвлөлт хийнэ. Эхний үед барилгажих газрын инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийгээд дуусаж байна. Энэ сард цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж, холбоо мэдээлэл, үерийн далан барих зэрэг ажлуудын зургийг давхар хийгээд эхэлсэн. Ажлын зургуудыг хийх төсөв 500 орчим тэрбум төгрөг байхаар урьдчилсан тооцоо гараад байгаа” гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn