Хөтөлийн “Цемент шохой” ХК Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргэн төлөлт хийгдээгүй байна

ТӨБЗГ: Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан хаалттай байсан мэдээллүүдийг ил болгож байна.
Хөтөлийн “Цемент шохой” ХК Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргэн төлөлт хийгдээгүй байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэртэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнөөдөр өглөө хуралдсан байна. Засгийн газраас гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах болон тухайн үеийн хувьчлал ямар процессоор явсан талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар болон бусад төлөөлөл мэдээлэл танилцуулж байна.

Тус үйлдвэр нь Хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл авсан ч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийж чадахгүй байгаа аж. Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн тус үйлдвэрт очиж ажиллах юм байна.

Засгийн газрын шийдвэр: 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болголоо.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn