ЗГ: "Атрын IV аян"-ыг өрнүүлнэ

Хөдөө аж ахуйн салбарт зориулан 3%-ийн хүүтэй нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргахаар болжээ.
ЗГ: "Атрын IV аян"-ыг өрнүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээ, хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүрэлцээ, орны нөөцийн талаар, Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг нийт 42 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдаанаар "Атрын IV аян"-ыг өрнүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийв. Энэ аяныг дэмжихийн тулд хүнсний улаан буудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр болжээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт зориулан 3%-ийн хүүтэй нийт 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргахаар шийдвэрлэжээ. Зээлийн хүүгийн зөрүү болох 7.5%-ийг Засгийн газраас төлөх юм байна.

Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүрэлцээ, орны нөөцийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn