ЗГ: Капитал банкны битүүмжилсэн эд хөрөнгийг 2 санд шилжүүлнэ

Тус банкны нийт 118 тэрбумын үнэ бүхий 115 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлж өр төлбөрийг барагдуулах чиглэл өгчээ.
ЗГ: Капитал банкны битүүмжилсэн эд хөрөнгийг 2 санд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тус банкнаас Нийгмийн даатгалын сан, мөн Эрүүл мэндийн даатгалын санд нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан бөгөөд Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Одоогоор дээрх 2 санд тус бүр 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнээс гадна Капитал банкны битүүмжилсэн эд хөрөнгөөс ЭМДС-д 36.5 тэрбум, НДС-д 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн байна. Тус сангууд эдгээр эд хөрөнгийг худалдан, мөнгө болгож өр төлбөр барагдуулах талаар ажиллаж буй талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд холбогдох талууд мэдээлэл солилцсон тухай сайд онцлов.

Засгийн газрын хуралдаанаас Капитал банканд одоогоор битүүмжлэгдсэн нийт 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 115 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг дээр дурдсан 2 санд шилжүүлж өгөхийг холбогдох яамдад үүрэг болгожээ. Үүнд, ЭМДС-д 91.9 тэрбум, НДС-д 74,63 тэрбумын үлдэгдэл хөрөнгө байгаа аж. Ангилж танилцуулбал,

-Үйлдвэр 7

-Орон сууц 46

-Газар 82

-Дуусаагүй барилга 3

-Фермийн барилга 7

-Агуулах 6 ширхэг гэх мэт эд хөрөнгүүд байна.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц болон бусад асуудлыг хэлэлцэж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn