Каннын кино наадам, Венецийн биеннальд оролцоно

Холливудын 4 киног Монголд хийхээр болсон бөгөөд эхний кино баг ирэх 6 дугаар сард манай улсад орж ирэх гэнэ. Одоогоор нэрийг нь зарлах боломжгүйг Соёлын сайд Ч.Номин онцлов.
Каннын кино наадам, Венецийн биеннальд оролцоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар, Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаар Ерөнхий сайд ковидын үеийн санхүүжилтэд хяналт тавьж олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан байна.

Орон даяар иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгт ирэх 5 дугаар сарын 1-нээс хамруулж эхлэх юм байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өгөв. Шээс бэлгийн зам, хавдар, ходоод, осол гэмтэл, амьсгалын зам зэрэг тэргүүлэх зэрэгт ордог эдгээр өвчлөлд чиглэсэн 17 нэр төрлийн оношилгоог хийхээр төлөвлөж байгаа аж.

Мөн Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өглөө. Дэлхийн нэр хүнд бүхий Каннын кино наадам, дүрслэх урлагийн Венецийн биеннальд Монголын уран бүтээлчид оролцож байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Энэ ажлыг Соёлын яамны дэмжлэгтэйгээр бодитоор хэрэгжүүлэхээр болжээ. Энэ арга хэмжээг аялал жуулчлалтайгаа холбож удахгүй гадаад руу хандсан маркетингийг хийж эхэлнэ гэнэ.

Нэрийг нь одоогоор тодорхой зарлах болоогүй ч Холливудын 4 киног Монголд хийхээр болжээ. Эхний кино баг ирэх 6 дугаар сард манай улсад орж ирж ажлаа эхлүүлнэ гэж Ч.Номин сайд онцлов.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn