Хөвсгөлийн Хатгал тосгон чиглэлийн замыг түр хугацаанд хаана

37.9 км хатуу хучилттай авто зам, долоон байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК ажиллана.
Хөвсгөлийн Хатгал тосгон чиглэлийн замыг түр хугацаанд хаана

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Хөвсгөл дэд төсөл хэрэгжиж байна.

Энэ хүрээнд барих 37.9 км хатуу хучилттай авто зам, долоон байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор

-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 км авто зам

-Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км авто зам зэрэг нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд уг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах юм. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зохицуулалттайгаар зорчуулах болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn