Зам, талбайн цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч байна

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар тусгай зориулалтын 14 машинаар 186.9 км замд 69 тонн бодис, 29 тонн давс цацаад байна.
Зам, талбайн цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч байна

Өнөөдөр төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотод 12:00 цагийн үеэс цас орж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын мэдээлснээр, 300 гаруй ажилтан, алба хаагч уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд нэмж орсон цасыг үлээгч төхөөрөмжөөр үлээлгэн цэвэрлэж байна.

16:30 цагийн байдлаар тусгай зориулалтын 14 машинаар 186.9 км замд 69 тонн бодис, 29 тонн давс цацаад байна. Цас 2022 оны арваннэгдүгээр сарын 19-ний 02:00 цаг хүртэл орох мэдээлэл байгаа бөгөөд зам, талбайн цас цэвэрлэх, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn