Явган болон дугуйн зам өргөтгөх ажлыг аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Хүннү гудамжны явган болон дугуйн замыг 1.5-5 метр болгон өргөтгөж байна.
Явган болон дугуйн зам өргөтгөх ажлыг аж ахуйн нэгжүүд  дэмжиж байна

Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр болсон. Уг ажил Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Хүннү гудамжинд 5 дугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайг шинэчлэх юм. Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажил үргэлжилж буй.

Явган болон дугуйн зам шинэчлэх ажилд саад учруулж буй 23 аж ахуй нэгж, байгууллагын хашаа, хайсыг буулган, шат чөлөөлөх шаардлага үүссэн. Ингэхдээ эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлсэн. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж буйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл уг ажил эхэлснээс хойш Хүннү гудамжинд үйл ажиллагаа явуулдаг есөн аж ахуй нэгж шаардах хуудсыг хүлээн авч, өөрсдийн хөрөнгөөр нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлж, хашаа хайсаа буулгажээ. Тодруулбал:

1.“Сэнтури лэндмарк” ХХК,

2.“Трю Эл Менежмент” ХХК,

3.“ЦМС” ХХК,

4.“Ай Би Эй Групп” ХХК,

5.“Олимп Виллаж” СӨХ,

6.“Сүрэг Агт” ХХК,

7.“Илсондевелопмент” ХХК,

8.“Си Си Эм Жи” ХХК,

9. “Дунд Мандал” ХХК гэх есөн аж ахуй нэгж нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтыг дэмжин, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр замын нөлөөлөлд өртсөн талбайгаа чөлөөлөөд байна.

Явган болон дугуйн замыг өргөтгөхөд саад болж буй 14 аж ахуй нэгжийн 7,740 ам метр талбайг чөлөөлөхөөр ажиллаж байгаа. Дээрх аж ахуй нэгжүүдийн барилгын түр хашаа, блокон суурьтай төмөр хашаа, шат, довжоо, сендвичэн барилга зэрэг нь явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул яаралтай чөлөөлж, стандартад нийцсэн замыг байгуулах юм.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn