Монгол оюутнуудад зохих ангиллын виз олгохыг хүсэв

БНХАУ-ын талаас Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдлээ.
Монгол оюутнуудад зохих ангиллын виз олгохыг хүсэв

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр уулзав.

Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцлоо. Мөн БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.

Айлын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn