Баруун 4 зам орчимд АЧИ 500-аас дээш давж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрэв

Магад гуравдугаар сараас утаа хэмээх урилгагүй зочин бага багаар биднээс холдох байх. Байгалийн жамаар.
Баруун 4 зам орчимд АЧИ 500-аас дээш давж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрэв

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, дарга нар байсхийгээд сайжруулсан түлшний үйлдвэрт очдог ч үр дүн төдийлөн харагдахгүй байсаар л. Магад гуравдугаар сараас утаа хэмээх урилгагүй зочин бага багаар биднээс холдох байх. Байгалийн жамаар.

Харин тэр болтол бид хордсоор л байх. Өнөөдөр агаарын чанарын индексийг (АЧИ) шалгаж үзэхэд Баруун 4 зам орчимд хамгийн их бохирдолтой буюу 500-аас дээш гэх үзүүлэлтийг зааж байна. Дэлгэрүүлж харвал тухайн орчимд өглөөний 06:00 цагт агаарын чанарын индекс 1,269 хүрчээ. Манай улс агаарын чанарын индексийг зургаан түвшинд хэмждэг.

Зургаас харвал Баруун 4 зам орчим нь маш их бохирдолтой буюу гадаа удаан хугацаагаар байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх хэмжээнд байна. Харин өглөөний 06:00 цагийн үед бол баримжаалах үзүүлэлтээс нь хоёр дахин өндөр байсан гэхээр эрүүл мэндэд яаж нөлөөлөх нь тодорхой биз ээ.

Түүнчлэн өнөөдөр өглөөний байдлаар Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баянхошуу, Дамбадаржаа орчмын агаарын чанарын индексийг шалгах боломжгүй байв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn