Ж.Ганбат: Цагаан будаа, элсэн чихрийн үнийг бууруулах боломжгүй

Мөн ургамлын тосны импортын гаалийн албан татварыг чөлөөлж байгаа ч үнэ буурахгүй, харин тогтворжуулна гэж албаныхан үзэж байна.
Ж.Ганбат: Цагаан будаа, элсэн чихрийн үнийг бууруулах боломжгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2022.04.21) хурлаар Энэ оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы танилцуулж байгаагаар гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн хүнд үед хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсруулжээ. Энэ нь элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны импортын гаалийн албан татварыг чөлөөлөх юм байна. Татвараас чөлөөлснөөр дээрх бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар буурахыг олон гишүүн лавлаж байв. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Энэ хуулийн зорилго нь цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийг саармагжуулахад чиглэсэн. Одоо байгаа үнийг зохицуулж, бууруулах боломжгүй" гэв.

Харин ургамлын тосны хувьд манайх дотооддоо үйлдвэрлэдэг хоёр компани байдаг. Дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын үйлдвэрт борлуулсан хүнсний зориулалттай ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлж байгаа аж. Ургамлын тосны 61.2%-ийг ОХУ-аас оруулж ирдэг байна.

Эх сурвалж: parliament.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn