Монгол төмсний үнэ 23.4 хувиар өсжээ

Иргэдийн өргөнөөр хэрэглэдэг АИ-92 шатахуун болон цагаан будаа, сонгино, улаан буудайн нэгдүгээр гурилын үнэ тогтвортой байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Монгол төмсний үнэ 23.4 хувиар өсжээ

Энэ сарын 13-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сараас 4.7%, өмнөх долоо хоногоос 1.5%-аар өссөн байна.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд хонины ястай махны үнэ кг нь 0.2%, үхэр болон ямааны ястай махны үнэ тус бүр 1.6% өсжээ. Сүү, элсэн чихрийн үнэ 0.1-3%-аар нэмэгджээ. Харин атар талх, өндөгний үнэ 0.2-0.9%-аар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Эсрэгээрээ дотоодод тариалсан төмсний үнэ кг тутамд 23.4%-аар өсөв.

Иргэдийн өргөнөөр хэрэглэдэг АИ-92 шатахуун болон цагаан будаа, сонгино, улаан буудайн нэгдүгээр гурилын үнэ тогтвортой байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: www.polit.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn