
Энэ сарын сүүлээс эхлэн Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэрэг явж эхлэх гэж байна. Тодруулбал, Улаанбаатараас Эрхүү рүү 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс, Эрхүүгээс Улаанбаатар руу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялна.
Цагийн хуваарь:
Улаанбаатар - Эрхүү чиглэл:
Бямба, ням гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод ням, даваа гарагт москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.
Эрхүү - Улаанбаатар чиглэл:
Баасан, мягмар гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар бямба, лхагва 06:38 цагт ирнэ.
Тавигдах шаардлага:
Хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй ПСР шинжилгээ өгсөн бичиг англи хэл дээр байна. /хамгийн гол нь цаг нь тодорхой байх/
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn