ГХЯ: Харьковт буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна

Мөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна.
ГХЯ: Харьковт буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна

Гадаад харилцааны яамнаас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр Украины Киев хотоос 5, Кировоградаас 2, Одессаас 3 монгол иргэнийг ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.

Украинд байнга оршин суудаг иргэд болох 24 монгол иргэн өнгөрсөн баасан гаригт Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд Варшавт суугаа Монголын ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосож аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд авчрахаар ажиллаж байгаа юм.

Украин улсад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болсон тул Гадаад харилцааны яамны зүгээс тус улсад оршин суугаа монгол иргэддээ эх орондоо буцах зөвлөмжийг энэ сарын 13-наас өгч эхэлсэн. Энэхүү зөвлөмжийн дагуу Украинд оршин суудаг 41 монгол иргэн өмнө нь ирээд байсан юм. Харин Украинд сурдаг оюутнууд, ялангуяа хэлний бэлтгэл болон төгсөх курсийн оюутнуудад сургуулиас нь эх орондоо буцах зөвшөөрлийг өгөөгүйн улмаас явж чадаагүй үлдээд байжээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn