ОБЕГ: Сүүлийн жилүүдэд усанд осолдох хүүхдийн тоо буурахгүй байна

Онцгой байдлын ерөнхий газраас “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өглөө.
ОБЕГ: Сүүлийн жилүүдэд усанд осолдох хүүхдийн тоо буурахгүй байна

Энэ аяныг ОБЕГ, Улаан загалмайн нийгэмлэг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Далайн захиргааны газар болон холбогдох яам, албаны байгууллагуудын хамт зохион байгуулж байгаа аж.

“Үер, уснаас үрсээ хамгаалъя” аян нь бага насны хүүхдийг үер, уснаас хамгаалах, энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гол зорилготой юм.

Сүүлийн 10 жилд бага насны хүүхэд усанд осолдож амь нас эрсдэх тохиолдол буурахгүй байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Тодруулбал, сүүлийн 10 жилд 272 хүүхэд усанд осолдож амь насаа цаг бусаар алдсан харамсалтай тоо гарсан байна. Сүүлийн хоёр жилд энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.

Цаг агаар дулаарч, аялал зугаалгын улирал ирж байгаа энэ үед бага насны хүүхдийг үер усны ослоос хамгаалах тал дээр өргөн хүрээг хамарсан далайцтай арга хэмжээ авах шаардлагатайг ч мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хэлж байна.

Хүүхдийн аюулгүй байдал, амь насыг аврахын тулд цаашид эцэг эхчүүд, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагынхан маш анхааралтай байж, хамтран ажиллахыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс уриалж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn