MEF2022: Х.Нямбаатар: Хөрөнгө орлогоо мэдүүлдэг хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд татвараа тайлагнадаг хуультай болно

MEF2022: Х.Нямбаатар: Хөрөнгө орлого мэдүүлдэг хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд татвараа тайлагнадаг хуультай болно.
MEF2022: Х.Нямбаатар: Хөрөнгө орлогоо мэдүүлдэг хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд татвараа тайлагнадаг хуультай болно

"Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын өмнө болж буй Төрийн бүтээмжийн сэргэлт хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үндсэн илтгэл тавив. Төрийн албанд бүтээмж гэж ярьсаар ирсэн бол цаашид төрийн бүтээмж, түүний сэргэлт гэж шинэ хэллэгээр ярих болно гэдгээ сайд онцлов. Төрийн данхгар бүтцийг цомхон болгохоос шинэтгэл эхэлнэ, хуучны хэлбэр болсон аль сайд хэдэн тооны хүнийг ажилд авах гэсэн уралдааныг зогсооно гэдгээ мэдэгдэв. Өмнө нь олон улсын статустай байгууллага манай Засгийн газартай хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлж байсан нь манай төр хэт данхгар, сул, хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй байсантай холбоотой, одооноос ийм зүйл байхгүй гэдгээ Х.Нямбаатар онцлов.

Тэрээр мөн ирэх 5 дугаар сарын 1-нээс хэрэгжих зарим хуулийн талаар танилцуулав. Цахим гарын үсэгтэй болно, төрийн үйлчилгээнүүд ил тод болно, бүртгэлийн нэг ажилтан таны гэрлэсэн эсэхийг нууцаар харж байвал танд дохио ирдэг болно гээд бүх зүйл иргэн танд нээлттэй болох гэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар маргааш, нөгөөдөргүй хэлэлцэх гэж байгааг сайд мэдээлэв. Энэ хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийн татварыг тайлагнуулдаг болох юм байна. Энэ хуульд өөрчлөлт оруулснаар хөрөнгө орлого мэдүүлэх ёстой өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдийн татвараас нуугдсан тансаг хэрэглээг ил болгоно гэж үзэж байгаа аж.

Төр ямар бизнес хийх вэ, харин хийж болохгүй вэ гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд хааж, зохицуулж өгнө. Тэгэхгүй бол төр оёдлын бизнес ч хийж байна. Хачирхалтай нь тэр нь ашигтай юу, алдагдалтай юу гэдэг асуулттай байгааг ч Х.Нямбаатар сайд хэллээ.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт модератороор оролцож буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг төрийн ажлыг хэр хүртээмжтэй, чадамжтай хүргэх вэ зэргийг хэлэлцэн, энэ салбарт хөрөнгө оруулалтын шинэ хувилбарыг танилцуулна гэж онцолсон юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn