2001 оны батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг хүчингүй болгов

Түр журам нэртэйгээр батлагдсан боловч өнөөдрийг хүртэл 21 жил тасралтгүй мөрдөгдсөн "Түр журам"-ыг хүчингүй болголоо.
 2001 оны батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг хүчингүй болгов

Дээрх журмын зарим зохицуулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцээгүй буюу хуулийн хүчин чадлаас давсан зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд мөрдөж ажилласан байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газрыг тодорхой зориулалтын дагуу ашиглуулахтай холбогдуулан Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан байна.

2017 оноос хойш удаа дараа энэхүү журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож байсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байх тул журмыг хянан үзэж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар зөвлөмжийг АТГ-аас тус яаманд ирүүлж байсан. Иймд тус журмыг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn