MEF2022: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр хийлгүүлэх 4 хувилбарыг танилцуулав

“Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын хүрээнд "Төрийн бүтээмжийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн 2 дугаар хэсэг нь "Төрийн бүтээмж ба цахим шилжилт" сэдвээр үргэлжилж байна.
MEF2022: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр хийлгүүлэх 4 хувилбарыг танилцуулав

Энэ хэлэлцүүлгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулж байна. Тус яамны сайдын үүргийг хариуцагч, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Аюулт халдварын нөхцөл байдлын нэг сайн үр нөлөө нь цахимаар ажиллах, сурах, харилцах, олон зүйлийг хийж, хэрэгжүүлэх боломжийг олгосон юм. Ковидын үр дагавар нь олон жил ярьсан цахимд шилжихэд бидний амьдралд бодитой нөлөөлсөн гэдгийг салбарын сайдын үүргийг хариуцагч онцлов.

Одоогоор иМонголиа цахим платформыг амжилттай хөгжүүлж байгаа ч даган дуурайж буй дэлхийн бусад орны жишигт хүрч чадаж байна уу гэдэг бас асуулттай байна. Цахим хөгжлийн салбарт 2 том өөрчлөлт хийх гэж байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан онцлов. Нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэлт, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх. 2 дугаарт төр ухаалгаар ажиллаж, бүх зүйлийг нуруун дээрээ үүрдэг биш зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хувилбар юм. Үүнээс өөр сайн сонголт байхгүйг сайд хэлэв. Ингээд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх 4 хувилбар байгааг танилцууллаа. Үүнд:

  1. Төрөөс олгодог аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудаар дамжуулж олгох.

  2. Төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх.

  3. Төрийн байгууллагаас зохион байгуулдаг олон төрлийн сургалтыг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулиудыг түшиглэн хийх.

  4. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн болон төрийн бус, мэргэжлийн шинжээч байгууллагуудыг татан оролцуулж болно гэж заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэх гэжээ.

"Төрийн бүтээмж ба цахим шилжилт" үндсэн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулж байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn