
Энэ дагуу УИХ, Засгийн газар, төсвийн байгууллагууд том оврын жийп ангиллын автомашиныг хот дотор унахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа юм. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 2021 онд 9,879 байна.
Үүний 1,767 буюу 17.9% нь жижиг тэрэг, 1,364 буюу 13.8% нь том оврын, 664 буюу 6.7% нь дунд оврын автомашин байгаа юм. Тодруулбал, том оврын 1,364, тэр дундаа "Lexus" 98, "Nissan Patrol" 152, "Land Cruiser" 906 байна. Харин дунд оврынх 664, жижиг тэрэг 1,767 байгаа юм.
С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин