С.Чинзориг: НД-ын 50%-ийн буцаалтыг ажилтанд биш ажил олгогчдод олгох хэрэгтэй

-А.Ариунзаяа: Бид удахгүй Нийгмийн даатгалын багц хуулиа эргүүлж УИХ-д оруулна. Үүнд илүү өөр бодлогууд бий-
С.Чинзориг: НД-ын 50%-ийн буцаалтыг ажилтанд биш ажил олгогчдод олгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалах чиглэлээр нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50%-ийг энэ он дуустал сар бүр буцаан олгохоор хуулийн төсөлд тусгасан юм. Энэ заалтыг оновчтой арга хэмжээ биш гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн С.Чинзориг онцлов. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын 50%-ийг ажилтанд биш ажил олгогчдод өгөх нь зөв. Яагаад ажил олгогчдыг дэмжихгүй байна вэ” гэж асуув.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-Үүнийг бага орлого, цалинтай иргэд рүү чиглэсэн нэг удаагийн, богино хугацааны арга хэмжээ гэж ойлгоно. Мөн сайн дураар шимтгэлээ төлж байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг болно. Бид удахгүй Нийгмийн даатгалын багц хуулиа эргүүлж УИХ-д оруулна. Үүнд илүү өөр, бодлогууд бас бий гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn