
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.
Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 20-ноос олгоно. Насны хишгийг энэ сарын 23-нд, нийгмийн халамжийн тэтгэврийг 15, 23-нд олгох аж.
Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламжийг зургаадугаар сарын 15, 23-наас олгохоор байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар