Та ямар сайтын мэдээллийг унших дуртай вэ?

Хуучин цагт ном, сонин сэтгүүл, телевиз, радиогийн хөтөлбөрөөр л мэдлэг, мэдээллийг хүлээн авч байсныг хэн хүнгүй мэднэ. Мэдээлэл хүлээн авах хэлбэр хөгжил улам бүр төгөлдөржиж, хүн өөрийн хүссэн бүх хувилбараар, хүссэн мэдээллээ хүлээн авах, тэр бүү хэл худалдан авах боломжтой болсон цаг үед бид амьдарч байна.
Та ямар сайтын мэдээллийг унших дуртай вэ?
мэдээлэл

Одоогоос хэдхэн жилийн өмнө хэвлэл мэдээллийн салбарт "сонин" хүч түрэн орж ирээд зогсохгүй шар сонины асар өргөн хүрээлэл нэгэнт үүсчихсэн байсныг та бүхэн санаж байгаа байх. Чөлөөт зах зээл, ардчилсан нийгэм бүрэлдэн тогтож, хөгжлийн байр сууриа олохтой зэрэгцээд, хаалттай нийгмийн үед хориотой гэгдэж байсан бүхий л зүйлсийг улс даяараа сонирхож, туршиж, хэрэгжүүлж үзэх хүсэлтэй байсан байх гэж би боддог.

Харин одоо мэдээлэл хүлээн авах хэлбэр хөгжил улам бүр төгөлдөржиж, хүн өөрийн хүссэн бүх хувилбараар, хүссэн мэдээллээ хүлээн авах, тэр бүү хэл худалдан авах боломжтой болсон цаг үед бид амьдарч байна.

Тиймээс энэ цаг үед нийгэмд түгээж буй мэдээллийн хэлбэрээрээ нэгэнт өөр өөрсдийн байр суурийг олж, уншигчдадаа мэдлэг болоод хариуцлагатай мэдээллийг хүргэж байгаа гэж хэлж болохуйц дараах 4 сайтыг онцолж байна.

Хариуцлагатай мэдээлэл гэх агуулга нь нийтлэлч миний өөрийн хувийн үзэл бодол болохыг анхаарна уу!

Нэг. UnRead 

unread

Unread бол оригинал, эерэг контентоор дамжуулан дараагийн үеийнхнийг сэтгэлгээний хувьсгалд уриалан дуудах зорилготой хосолмол медиа стартап юм хэмээн редакцын бодлогоо тодорхойлсон мэдээллийн өндөр үр өгөөжтэй сайтуудын нэг.

Тухайн сайт уншигчдад чиглэсэн эерэг, үнэн зөв, бодит, хараат бус мэдээллийг бусдаас хуулбарлахгүй хүргэхдээ технологийн дэвшлийг ашиглан контент бүтээх байдлаар ажилладаг нь бусдаас ялгарах нэг онцлог нь болж өгдөг.

Өдөр тутмын тогтмол булангуудаас гадна "Би хэрхэн ажилладаг вэ?", "10 ертөнц, 10 өнцөг", "Тайлбарлах нь" гэх мэт булангуудаас дан ганц мэдээлэл аваад зогсохгүй, орчин үеийн чиг хандлагад нийцэхүйц мэдлэгийг олж авдаг гэж хэлж болно.

Сайтын булангуудаас онцлох онцгой булан бол Номын тухай. Шинээр хэвлэгдэн гарсан ном бүрийн мэдээллийг хэвлэх үйлдвэрээс гарсан даруйд нь уншаад, номын тухай бичвэр, мэдээллийг хамгийн түрүүнд нийтэд хүргэдэг булан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Хоёр. Tomyo

tomyo

Tomyo бол мэдээллийн биш мэдлэгийн сайт. "Гадаадад сурч, дараагийн түвшинд хүрэх хүсэлтэй залуусыг шаардлагатай бүх нөөц, эх сурвалжаар нь хангах зорилготой технологийн компани юм" хэмээх тодорхойлолт сайтын буланд бий.

Tomyo уншигчдадаа цэгцтэй суралцах арга барил, эерэг нөлөөлөл, мөн шантрахгүй байх урам зоригийг өгдөг болохоор энэ цаг үеийн тренд платформ байхаас ч аргагүй гэж бодогддог юм.

Мэдээллийн урсгал өдрөөс өдөрт цензурээ алдаж, хуурамч болон хуулбарладаг сайтууд, шар мэдээний гэх тодотголтой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олширч байгаа энэ цаг үед хүний оюун ухаанд мэдлэг, боловсрол болж үлдэх нөлөөллийн чадвартай контент бүтээгч гэж үздэг тул уг сайтын уншигч болсон билээ.

Гурав. Пресс Центр

presscenter

Presscenter бол мэдээж Монголд анх удаа чөлөөт уран бүтээлчдийг нэгтгэж чадсан платформ. Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх хамгийн өргөн боломжтой суваг гэж нийтлэлч миний хувьд хардаг. Мэргэжлийн редакцаас төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийн бичвэр, нийтлэл, мэдээллийг хянаж, ингэхдээ агуулгад огт "халдахгүй"-гээр зөвхөн сэтгүүл зүйн чанарын шаардлага хангахуйц бичвэр болгон нийтэд түгээх зөвлөмжийг өгдгөөрөө давуу талтай.

Олон нийтлэлч, олон эх сурвалжаас зэрэг зэрэг мэдээлэл бэлтгэн хүргэх боломжтой хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх ашгийн бус төсөл гэдэг утгаараа онцлох, мөн мэргэжлийн бөгөөд чанартай мэдээлэл хүлээн авах суваг болж чадаж байна.

Дөрөв. UB.LIFE

ub.life

UB.LIFE-ийг хариуцлагатай мэдээлэл түгээдэг платформ оруулахгүй байх шалтгаан хэл гэвэл та олж чадах уу. Арга мухардсан, ямар нэгэн зүйлээс гарц хайсан үедээ энэ сайтаар ороход заавал нэгэн шийдэлд хүрэх, шинэ санаа олох гэх мэт бяцхан ч болов амжилтыг өөртөө бүтээж чаддаг.

Мэдээлэл шүүлтүүртэй бөгөөд мэргэжлийн байх нь нийгэмд ямар чухал ач холбогдолтой байдаг, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хэчнээн өндөр хувь нэмэр оруулдаг болохыг тодорхойлж чадах сайт гэж миний зүгээс хардаг.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn