Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулав

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулав

21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, тус яамны ХАБЭА-н хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн , МАОЭНХолбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, МҮЭХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал болон 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн ХАБЭА-н асуудал хариуцсан 70 гаруй төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр ХНХ-ын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлсэн ба хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Манай салбараас сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилго бүхий хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.

Үүний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ажилтнуудад аюулгүй ажиллах, хандлага соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдлагын тогтолцоо, хяналт, мэдээлэл, статистикийг нээлттэй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг бүх шатанд оновчтой болгох болон ажил олгогч, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд тодорхой ахиц гарсан.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн “Эрүүл мэндийн салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн үзлэгийг салбарын яам, МХЕГ-тай хамтран зохион байгуулж, тайлан, мэдээллээ нэгтгэж байна.

Дээрх ажлуудыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангахад аймаг, дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон төр, төрийн бус байгууллага, ажил олгогчид хамтран ажиллаж, тухайн орон нутагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх ойлголт, мэдлэг, иргэдийн боловсрол, хандлагыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм" гэлээ.

Энэ үеэр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдаанд зам тээврийн салбарын тэргүүн байрт шалгарсан “Улаанбаатар төмөр замын татах хэсэг”-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлага, үйл ажиллагаатай танилцав. Мөн Барилгын хөгжлийн төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, НОБГазрын гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн ХАБЭА-н туршлагаас суралцлаа.

Эх сурвалж: https://mlsp.gov.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn