Стартап залуучуудын багт 99 сая төгрөгийн санхүүжилт олгов

А.Ариунзаяа: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ 2021 оноос эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүжилт олгож эхэлсэн.
Стартап залуучуудын багт 99 сая төгрөгийн санхүүжилт олгов

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад санхүүжилт олгох СТАРТАП-2022 улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр ялагчаа тодруулав.

Энэ жил Монгол Улсын өнцөг булан бүрээс 460 гаруй залуучуудын 290 Стартап баг бүртгүүлсэн. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад тав дахин их оролцоотой байсан юм.

Нийт багуудаас эхний шалгаруулалтад 41 баг тэнцсэн. Олон улсын жишгийн дагуу тэднийг сургалт хөтөлбөрт хамруулж, менторинг үйлчилгээ үзүүлж, бизнес питчээ шүүгчдэд танилцуулах, салбар бүрийн мэргэжлийн менторуудаас зөвлөгөө авч бизнесээ дараагийн шатанд гаргах боломж, нөхцөлийг бүрдүүлж хамтран ажилласан юм. Эдгээр 41 багаас эцсийн шатанд 13 баг тэнцэж ялагчаа тодрууллаа.

Тодруулбал, 3-р байрт гурав, 2-р байрт хоёр, 1-р байрт нэг баг нийт зургаан шилдэг багт нийт 99 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгосон юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ 2021 оноос эргэн төлөх нөхцөлгүйгээр санхүүжилт олгож эхэлсэн” хэмээн онцлов.

Энэ шалгаруулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Стартап Маркетинг Спэйс ХХК, Стартап Монгол ТББ болон JCI Монгол байгууллага хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn