
Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр хуралдлаа. Ээлжит хуралдаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн дөрвөн шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталжээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 6 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт, Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 6 дугаар сарын 27-ны 11:30 цагт тус тус Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулахаар болов.
Эх сурвалж: polit.mn