Хоёр шүүгчийг чөлөөлнө

Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нь тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлжээ.
Хоёр шүүгчийг чөлөөлнө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, тэдгээр шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ.
Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нь төрийн албанд 35 жил 11 сар, үүнээс шүүгчээр 27 жил 8 сар ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар эмчилгээнд хамрагдах болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Шүүгч З.Шүрэнчулууны хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn