Орос, Монголын иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн /PCR/-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлнэ.
Орос, Монголын иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ

Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж байгаа юм байна.

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн /PCR/-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгджээ.

Эх сурвалж: mfa.gov.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn