ХНХЯ: “Оролцоо” төслийн хэрэгжилт, үр нөлөөг судална

Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг 2021 оноос хэрэгжүүлж байна.
ХНХЯ: “Оролцоо” төслийн хэрэгжилт, үр нөлөөг судална

Үүнтэй холбоотойгоор 2021 оны оролцоо төсөлд хамрагдсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал, эдийн засгийн идэвхийг тодорхойлох, ажлын байранд тулгарч буй бэрхшээл болон ажилгүй байгаа шалтгааныг илрүүлэх, төслийн хэрэгжилт, үр нөлөөг тодруулах судалгаа хийх юм.

Ингэснээр судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулах зорилгоор нийт оролцогчдоос 2022.07.27-ны өдрөөс 2022. 08.15-ныг хүртэл утсаар судалгаа авч мэдээлэл цуглуулахаар бэлтгэл хангалаа.

Энэхүү судалгааны багт ажиллах 14 хүнийг сонгон шалгаруулсан бөгөөд, өнөөдөр судлаачдад арга зүй олгох сургалтыг ХНХСИ-ээс зохион байгуулж байна.

Та бүхэн дээрх судалгаанд идэвхтэй хамрагдаж өөрийн гар утсаа асаалттай байлгах, судалгааны ажилтанд үнэн зөв мэдээлэл өгч хамтарч ажиллахыг хүсье.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn