Залуусыг хөдөлмөрт бэлтгэх төсөл хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Төслийн бүртгэл 5 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд явагдаж байна.
Залуусыг хөдөлмөрт бэлтгэх төсөл хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг хөдөлмөрт бэлтгэх зорилгоор “Оролцоо” төслийг хэрэгжүүлэхээр зохион байгуулж буй. Уг төслийн бүртгэлийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд явагдаж байна. Төсөлд хамрагдах сонирхолтой, тодорхой шалгуурыг хангасан залуус цахимаар бүртгүүлэх боломжтой юм.

Тодруулбал:

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ?

1. 18-34 насны залуучууд (1988 оны 06 сарын 6-аас хойш 2004 оны 06 сарын 6 -аас өмнө төрсөн байх)

2. Сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй ( 2022 оны 2,3,4-р саруудад нийгмийн даатгал төлөгдөөгүй байх)

3. Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй байх.

Дээрх шалгуур хангасан залуучууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны хооронд https://e-mongolia.mn/home-ээр бүртгүүлээрэй.

WWW.E-MONGOLIA.MN цахим системээр бүртгүүлэх боломжгүй залуучууд:

Нийслэлд Нийслэлийн төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний https://e-mongolia.mn/home цахим системийн операторуудад хандан бүртгүүлэх боломжтой.

Мөн аймаг, дүүрэг, сумын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд, тэдгээрийн албан хаагчдын тусламжтайгаар https://e-mongolia.mn/home цахим системд нэвтрэн орж бүртгүүлнэ.

Бүртгүүлэх заавар:

Та https://e-mongolia.mn/home төрийн үйлчигээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орно.

“Үйлчилгээнүүд” гэсэн цэсний “Хөдөлмөр эрхлэлт” гэсэн хэсэгт “Ажлын байранд орох” гэсэн хэсэг дотор “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх Оролцоо” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар таны өмнө бүртгэлийн асуултууд гарч ирнэ.

Мөн хайлтын хэсэгт “оролцоо”, “залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “залуусын” зэрэг түлхүүр үгсээр хайхад бүртгүүлэх хэсэг шууд гарч ирнэ.

Бүртгэл: 2022.05.16-26-н хүртэл үргэлжилнэ.

Сонгон шалгаруулалт: 2022.5.26-30-нд 9 дүүрэг, 21 аймагт зохион байгуулна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn