MEF2022: Ханнес Такач: Ногоон бондоор хямд өртөгтэй санхүүжилт босгох боломжтой

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы эхний хэсэгт гадаадаас хөрөнгө оруулах боломж, эх үүсвэрийн талаар гадаадын панелистуудын саналыг сонслоо.
MEF2022: Ханнес Такач: Ногоон бондоор хямд өртөгтэй санхүүжилт босгох боломжтой

Монгол Улс тэрбум мод тарьж ургуулах бодлогодоо олон улсаас санхүүжилт татахаар зорьж байна. Хэлэлцүүлэгт оролцсон гадаадын панелистууд мод тарих технологи маш чухал, мод тариад үхээд байвал “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэг байхгүй гэдгийг онцолж байлаа. Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайгийн танилцуулснаар Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Үүнийг төр дангаараа гаргах боломжгүй, гадаад, дотоодын зээл тусламж, санхүүжилт гээд санхүүгийн бүх эх үүсвэрийг татах шаардлагатай байгаа юм. Зөвхөн банкнуудын нийт зээлийн 1.4% нь ногоон зээл байгаа аж. Үүнийх нэмэх арга замыг хайж байна.

Энэ талаар ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөмжийг илүү чухалчлан сонсов. Энэ талаар тус банкны Суурин төлөөлөгч Ханнес Такач саналаа хэллээ. Тэрээр Монголд 2 ширхэг мод тарьсан ч нэг нь амьд, нөгөөх нь үхчихжээ. Хэрэв Хятадад байсан бол гар утсанд нь “Таны тарьсан мод ийм хэмжээтэй ургаж байна” гээд ахиц бүрээр нь мэдээлэл ирэх байж гэнэ. Ийм арга туршлагыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй, түүнээс тарьж хаяад байвал энэ хөдөлгөөн үр дүнд хүрэхгүйг хэлж байв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ханнес Такач хэлэхдээ,

-Ирээдүйдээ экосистем хүлээлгэж өгье гэвэл энэ салбарыг зөвхөн Засгийн газраас санхүүжүүлэх нь хүрэлцэхгүй. Тэгэхээр хувийн хэвшилд итгэл өгч, зохистой орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Гэвч зохистой орчин зүгээр бий болохгүй. Тодорхой хэмжээний зардал гаргаж таарна. Ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг илүү чөлөөтэй болгох хэрэгтэй. Ногоон бонд энд чухал хэрэгтэй. Нийт 1.4 их наядын ногоон бонд гарсан. Ногоон бондоор хямд өртөгтэй санхүүжилт босгох боломж бий. Манай банкны хувьд Монгол Улсад нийт 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт өгчихөөд байгаагийн 90% нь хувийн хэвшилд олгосон. Үүнд арилжааны банкнуудаар дамжуулж олгосон хамтарсан зээл ч орж байгаа. Манайх шууд зээл, дамжуулан олгосон зээлдээ ч ногоон бүрэлдэхүүн оруулдаг. Үүнийг тайлангаар шалгаад явдаг. Банкнууд ногоон зээлийн тухайд хувийн хэвшилд ямар үйлчилгээ үзүүлж болох вэ гэдэг талаар манайхаас хамтарсан зөвлөгөө өгөөд явж байгаа. Цаашид банкны талаар нэмэлт бүтээгдэхүүн нэвтрүүлнэ. Тэр нь хамтарсан санхүүжилт юм. Европын холбоо гэх мэт донор орнуудтай хамтарсан санхүүжилт гаргаж болно гэв.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn